Оюутнууд нийтийн их цэвэрлэгээнд оролцоно
Захирагчийн ажлын алба, Монголын оюутны холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудыг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцуулах үүргийг МОХ хариуцаж байгаа юм.
Мэдээллийн алба

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 19-нөөс эхлэн 06 дугаар сарын 28, 10 дугаар сарын 18, 12 дугаар сарын 13-нд дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд, ирэх сарын 24-нд зуслан ногоон бүсийн чиглэлд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулна.
Цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, Дүүргүүдийн ЗДТГ, хороод, хог тээвэрлэгч байгууллагууд, Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Монголын оюутны холбоо хамтран ажиллана.
Цэвэрлэгээнд оролцож байгаа байгууллага аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих, оролцоогүй байгууллагуудад мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэх, торгуулийн арга хэмжээ ногдуулна. Удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд үйл ажиллагааг нь түр хаах, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын тусгай зөвшөөрлийг хураах зэрэг ажлыг эрх бүхий байгууллагууд зохион байгуулах ба түдгэлзүүлэх саналыг УБ хотын ЗАА-нд тавина.
Захирагчийн ажлын алба, Монголын оюутны холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудыг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцуулах үүргийг МОХ хариуцаж байгаа юм.


















