Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутнууд замын хөдөлгөөн зохицуулна

Албан бус зохицуулагчдыг Нийтийн тээврийн газраас санхүүжилт орсон даруйд ажиллуулж эхэлнэ гэж Автобусны эзэд, жолооч нарын холбооноос мэдэгдлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутнууд замын хөдөлгөөн зохицуулна
Оюутнууд замын хөдөлгөөн зохицуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга нэгдүгээр эгнээг чөлөөлөх арга хэмжээг дэмжиж Нийслэлийн тээврийн газарт үүрэг болгосноор Автобусны эзэд, жолооч нарын холбооноос оюутнуудыг өдрийн 15 мянган төгрөгөө цалинжуулж нэгдүгээр эгнээнд зохицуулагч хийлгэхээр болжээ.

Уг төслийг хэрэгжүүлэх үүднээс өнгөрсөн бямба гарагт Механик инженерийн сургуулийн оюутнуудыг сургалтад хамруулсан байна.

Эхний ээлжинд Нийслэлийн тээврийн газрын санхүүжилтээр ажлын 22 хоног, өдрийн долоон цаг хөдөлгөөн зохицуулаад 15 мянган төгрөг авах аж. Оюутнууд өөрсдөө л хичээлээ л зохицуулж чадвал хэдэн өдөр ч уг ажлыг хийж болох юм байна.

Албан бус зохицуулагчдыг Нийтийн тээврийн газраас санхүүжилт орсон даруйд ажиллуулж эхэлнэ гэж Автобусны эзэд, жолооч нарын холбооноос мэдэгдлээ.

Хуваалцах