Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутнуудад олгох тэтгэлэгт 17 тэрбум төгрөг шаардлагатай

Энэ онд манай улсад үүссэн эдийн засгийн хямралаас үүдэн Засгийн газраас өнгөрөгч 8 дугаар сард төсөвт тодотгол хийсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутнуудад олгох тэтгэлэгт 17 тэрбум төгрөг шаардлагатай
Оюутнуудад олгох тэтгэлэгт 17 тэрбум төгрөг шаардлагатай. Зураг: МҮОНРТ

Энэ онд манай улсад үүссэн эдийн засгийн хямралаас үүдэн Засгийн газраас өнгөрөгч 8 дугаар сард төсөвт тодотгол хийсэн. Төсвийн тодотголд тусгасны дагуу ирэх 2017 оноос их дээд сургуульд суралцагч оюутны сурлагын амжилтад үндэслэн олгодог үндэсний тэтгэлэг 70.200 төгрөгийг зогсоонх шийдвэр гаргасан. Харин 2016 оны хичээлийн жилд хамаарах тэтгэлгийн мөнгийг олгож дуусгахаар ажиллаж байгаа ажээ. Тодруулбал, 2016 оны нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэлх хугацаанд хамаарах тэтгэлэг авах эрх нь үүссэн 48 мянган оюутанд 13.9 тэрбум төгрөгийг олгож дууссан байна.

Харин одоо өнгөрсөн 9-12 дугаар сарын буюу дөрөвдүгээр улирлын тэтгэлгийг мөнгийг олгохоор ажиллаж байгаа аж. Энд нийт 17 тэрбум төгрөг шаардлагатай байгаа талаар БСШУСЯ-аас хэлж байна.

Хуваалцах