Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал зарлалаа

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас газрын харилцаа, хот байгуулалтын чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал зарлалаа
Оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал зарлалаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас газрын харилцаа, хот байгуулалтын чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байна.

Уралдаан нь газрын харилцаа, хот байгуулалтын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ судалгааны ажилд дадлагажуулах, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулах, шинэ бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулах эрмэлзлэлийг дэмжих зорилготой юм.

Эрдэм шинжилгээний бага хурал 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болох бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 13-аас 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг захиргааны II байрны 13 давхарт Газрын эзэмшил, ашиглалт бүртгэлийн хэлтэс дээр бүртгэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 11- 315303 утсаар лавлаарай гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.

Түлхүүр үг:Оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал зарлалаа
Хуваалцах