Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутны картын хөнгөлөлт маргаашаас хэвийн үргэлжилнэ

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн тээврийн газраас 2024 оныг дуустал оюутнуудыг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах чиглэл ирүүлсний дагуу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутны картын хөнгөлөлт маргаашаас хэвийн үргэлжилнэ
Оюутны картын хөнгөлөлт маргаашаас хэвийн үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

2023 оны долоодугаар сарын 7-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад "43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байсан.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн тээврийн газраас 2024 оныг дуустал оюутнуудыг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах чиглэл ирүүлсний дагуу 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс оюутны хөнгөлөлттэй зорчилт хэвийн үргэлжлэх болсныг "Улаанбаатар Смарт Карт" ХХК-иас мэдээллээ.

Хуваалцах