Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутны холбооноос нийтийн тээврийнхэнд шалгалт хийжээ

Монголын оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүд болоод итгэмжлэгдсэн төлөөлөгчид нийтийн тээврийхэнд шалгалт хийжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутны холбооноос нийтийн тээврийнхэнд шалгалт хийжээ
Оюутны холбооноос нийтийн тээврийнхэнд шалгалт хийжээ. Зураг: МҮОНРТ

Монголын оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүд болоод итгэмжлэгдсэн төлөөлөгчид нийтийн тээврийхэнд шалгалт хийжээ. Шалгалтаар 21 цагаас хойш оюутан суралцагчдыг үнэ төлбөртэйгээр тээвэрлэх, суралцагчдын зорчих эрхийн үнэмлэхийг дур мэдэн хурааж авах, нэмэлт бичиг баримт шаардах зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Зөрчлүүд “Тэнүүн огоо”, “Атибус”, “Цахилгаан тээвэр”, “Сутайн буянт”, “НЧБ”, “Тэнүүн дэлгэр”, “Бльюбус” ХХК зэрэг компаниудад илэрсэн аж.

Тухайлбал, өнгөрөгч 14-ны өдрийн 19:30 цагийн үед “Монел-56” чиглэлийн 9104 УНЕ улсын дугаартай автобусны кондуктор ШУТИС-ийн НТС-ийн оюутан С.Жанбота-гийн картыг буландаа сэвтсэн шалтгаанаар хураан авч, 20 мянган төгрөгийн торгууль төлөхийг шаардсан гэнэ. Гэтэл “Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай сурагч, оюутныг тээвэрлэх журам”-ын 14.4-ийн “А” заалтад “Эрхийн үнэмлэх бүхий оюутныг ажлын өдрүүдэд нэмэлт бичиг баримтгүйгээр цаг, чиглэл харгалзахгүйгээр саадгүй тээвэрлэнэ” гэж заасан байдаг билээ. Энэ мэтчилэн илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар МОХ-оос холбогдох байгууллагад шаардлага хүргүүлсэн байна.

Хуваалцах