Оюутны смарт картаар байгууллагуудад хөнгөлөлттэй үйлчлүүлнэ
Монголын оюутны холбоо Төрийн банктай хамтарч оюутны смарт картны үйлчилгээг нэвтрүүлээд нэг жил болжээ.
Мэдээллийн алба

Монголын оюутны холбоо Төрийн банктай хамтарч оюутны смарт картны үйлчилгээг нэвтрүүлээд нэг жил болжээ.
Харин энэ жил оюутны смарт картад шинэ боломж хөнгөлөлтүүд нэмэгдсэн гэдгийг холбогдох байгууллагуудаас мэдээлж байна. Тухайлбал, оюутнууд смарт картаараа нийтийн тээврийн автобусаар үнэгүй зорчихоос гадна банкны бүх төрлийн үйлчилгээг авч, оюутны тэтгэлэгээ ч Төрийн банкны дансаар авах аж. Мөн 20 гаруй байгууллагад 5-50 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой ажээ.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Хурд” агентлагийн бэлтгэснээр хүргэж байна.


















