Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутны тэтгэлэг олгох санхүүжилт орж ирээгүй гэв

Сургалтын төрийн сангаас их, дээд сургуулийн оюутнуудад олгодог үндэсний тэтгэлэг энэ сарын 10-нд буух байсан ч одоог хүртэл оюутнуудын дансанд байршаагүй байгаа юм.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутны тэтгэлэг олгох санхүүжилт орж ирээгүй гэв
Оюутны тэтгэлэг олгох санхүүжилт орж ирээгүй гэв. Зураг: МҮОНРТ

Сургалтын төрийн сангаас их, дээд сургуулийн оюутнуудад олгодог үндэсний тэтгэлэг энэ сарын 10-нд буух байсан ч одоог хүртэл оюутнуудын дансанд байршаагүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн С.Дэлгэрмаатай холбогдлоо. Тэрбээр “Одоогоор бид тэтгэлэг авах оюутнуудын тоог гаргаж, мэдээлж дуусаад байна. Сангийн яамнаас мөнгө олгох зөвшөөрөл өгвөл оюутнуудын 70200 төгрөгийг олгоно. Энэ жилээс голч оноо харгалзаж буй тул 160 мянга гаруй оюутны 112 мянга нь л тэтгэлэг авах боломжтой болж байгаа. Тэдэнд гурван сарын тэтгэлэг гээд нийт 30.5 тэрбум төгрөг олгох тооцоо байна” гэлээ.

Хуваалцах