Оюутолгой 750 мянган унц алт үйлдвэрлэнэ
Оюутолгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл үргэлжлэн өсөх хандлагатай байна. Тодруулбал, зэсийн баяжмалын үйлдвэрлэл өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд өмнөх улирлынхаас найман хувиар, олборлолт 18 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан.
Мэдээллийн алба

Оюутолгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл үргэлжлэн өсөх хандлагатай байна. Тодруулбал, зэсийн баяжмалын үйлдвэрлэл өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд өмнөх улирлынхаас найман хувиар, олборлолт 18 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Уг үзүүлэлт оны сүүлчээр үргэлжлэн өсч, 157 мянган унци алт, 489 мянган унци мөнгө үйлдвэрлэснээр цаашид бүтээмжээ нэмэгдүүлэн ажиллах боломж байгааг гэрчилсэн юм.
Тиймээс тус ордоос 150-175 мянган тонн зэсийн баяжмал, 700-750 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ.


















