Оюутолгой 93.2 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ
Оюутолгой компани энэ онд 93.2 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Үүнээс 57.2 мянган тонныг нь экспортлох тооцоо бий. Мөн 9:9 тонн алт олборлож, дөрвөн тонныг нь экспортлохоор төлөвлөсөн байна. Энэ нь манай улсын нийт экспортын жилийн өсөлтөд 10, ДНБ-ий өсөлтөд 5.7 хувийн нөлөө үзү
Мэдээллийн алба

Оюутолгой компани энэ онд 93.2 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Үүнээс 57.2 мянган тонныг нь экспортлох тооцоо бий. Мөн 9,9 тонн алт олборлож, дөрвөн тонныг нь экспортлохоор төлөвлөсөн байна. Энэ нь манай улсын нийт экспортын жилийн өсөлтөд 10, ДНБ-ий өсөлтөд 5.7 хувийн нөлөө үзүүлж байгаа аж.
Дашрамд дуулгахад, манай улс ирэх оны төсөвтөө зэсийн үнийг 6800 ам.доллароор тооцсон байна. Өнгөрсөн сард “Блүүмберг”-ээс эдийн засагчдын дунд явуулсан санал асуулгаар ирэх онд зэсийн үнэ 6450 ам.доллар болж буурна гэсэн дүн гарчээ.


















