“Оюутолгой” дахин цомхотгол хийхгүй
“Оюутолгой” компани өнгөрсөн жил далд уурхайн 2000 ажилтнаа цомхотгож, уурхайн ажлаа зогсоосон билээ.
Мэдээллийн алба

“Оюутолгой” компани өнгөрсөн жил далд уурхайн 2000 ажилтнаа цомхотгож, уурхайн ажлаа зогсоосон билээ. Түүнээс хойш ажиллагсдын дунд цомхотголын асуудал хурцаар яригдах болжээ. Үүнтэй холбогдуулан Оюутолгойн үйлдвэрчний эвлэлийнхэн удирдлагууддаа албан бичиг хүргүүлж, дахин цомхотгол хийх эсэх талаар тодруулжээ. Албан бичгийн хариуд “Ойрын хугацаанд цомхотгол хийхгүй” гэсэн хариу ирсэн байна.
Далд уурхай зогсож, ажилгүй болсон иргэд одоог хүртэл ажилдаа эргэж ороогүй байгаа билээ.


















