Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Оюутолгой” ХХК-ийн санхүүжилтээр Өмнөговьд таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна

“Оюутолгой” ХХК, Өмнөговь аймаг хоорондын “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалт, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүийн оролцоо илүү болж байна гэсэн үг юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Оюутолгой” ХХК-ийн санхүүжилтээр Өмнөговьд таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна
“Оюутолгой” ХХК-ийн санхүүжилтээр Өмнөговьд таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймаг 2015 онд “Оюу толгой” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Жилд таван сая ам.доллараар дээрх аймгийг санхүүжүүлдэг ба түүнийг илүү олон хүнд хүртээлтэй болгох зорилгоор сумдад квот тогтоож санхүүжилт хийхээр болжээ.

Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд “Оюутолгой” ХХК-ийн санхүүжилтээр "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-г байгуулж, жил бүр Өмнөговь аймагт таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна.

Гэрээ байгуулсан цагаас өнөөдрийг хүртэл 36 тэрбум төгрөгийн 80 гаруй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн байна. Уул уурхайгаас орж ирсэн санхүүжилт, түүний үр дүнг илүү хүртээмжтэй болгох зорилгоор хоёр талын Харилцааны хороо, ажлын хэсгүүд харилцан ярилцаж нөлөөллийн сумд, түншлэгч сумд болон уул уурхайгүй сумдад тодорхой квот тогтоож хөрөнгө оруулалтыг хийхээр болжээ.

Тодруулбал Ханбогд суманд 70 мянган ам.доллар, түншлэгч Даланзадгад, Баян-Овоо, Манлай сумдад тус бүр 50 мянган ам.доллар, уул уурхайгүй сум буюу аялал жуулчлалын бүс нутгийн Булган, Баяндалай, Сэврэй, Цогт-Овоо, Номгон сумдад тус бүр 30 мянган ам.долларын санхүүжилтийг хийхээр болж, анхны сумтай хамтран ажиллах гэрээг байгууллаа.

“Оюутолгой” ХХК, Өмнөговь аймаг хоорондын “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалт, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүийн оролцоо илүү болж байна гэсэн үг юм.

Энэ удаагийн шийдвэрээр Ханбогд, Даланзадгад, Баян-Овоо, Манлай, Булган, Баяндалай, Сэврэй, Цогт-Овоо, Номгон зэрэг тус аймгийн 15 сумын ес нь өөрсдийн гэсэн санхүүжилттэй болж байна.

Үлдсэн зургаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн команиудыг (“МАК”, “Чинхуа мак”, “Өсөх зоос”) гэх мэт аймаг орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулахыг тэд уриалж буй.

Хуваалцах