Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

“Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүд мэдээлэл хийнэ

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хуралдаан өнгөрсөн баасан гарагт өндөрлөсөн.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүд мэдээлэл хийнэ
“Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүд мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хуралдаан өнгөрсөн Баасан гарагт өндөрлөсөн.

Хуралдаанаар компанийн ирэх жилийн ажлын төлөвлөгөө, энэ жилийн тайланг хэлэлцсэн бөгөөд сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа далд уурхайн бүтээн байгуулалтын асуудлыг мөн хэлэлцжээ.

Өнгөрсөн есдүгээр сард болсон Лондон дахь хэлэлцээрээр Монголын талаас 22 асуудал, хөрөнгө оруулагчаас найман асуудлыг шийдвэрлэхээр оруулж ирснээс 15 асуудал дээр зарчмын хувьд тохиролцож, нэгдсэн ойлголтод хүрсэн.

Үлдсэн 15 асуудлыг ач холбогдол, цаг хугацааны хувьд хэр тулгамдаж байгаагаар нь хоёр шалгуураар ангилан, хэлэлцээрийг 10 сарын дунд үеэс манай улсад үргэлжлэн явагдсаар байгаа. Хэлэлцээрийн явцад манай талын ТУЗ-ийн гишүүдийн зүгээс ус, татварын урьдчилгаа төлбөр, өмнийн говийн бүтээн байгуулалт, хөгжлийн зарим асуудлыг ерөнхийд нь шийдэгдсэн байгаа. Хэлэлцээрийн дараа хоёр талын нэгдсэн байр суурийн хүрээнд албан ёсоор мэдээлэл хийнэ гэж байсан юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн уг хэлэлцээрийнхээ талаар энэ долоо хоногт мэдээлэл хийнэ гэдгээ холбогдох албаныхан илэрхийлээд байгаа бөгөөд далд уурхайн бүтээн байгуулалтын асуудал Олон улсын түвшинд анхаарал татсаар байгаа юм.

Түлхүүр үг:“Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүд мэдээлэл хийнэ
Хуваалцах