"Оюутолгой" төсөлд манай талаас асуудал байхгүй гэлээ
Мөн манай талаас хамаарсан асуудал огт байхгүй. Дэлхийн эдийн засгийн байдал, ерөнхий чиг хандлага, түүхий эдийн үнийн бууралт зэрэг Монголын Засгийн газраас үл хамаарсан асуудлуудаас болоод удаашралтай байгаа гэдгийг мөн хэллээ.
Мэдээллийн алба

Засгийн газар дээр өнөөг хүртэл "Оюутолгой"-н асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа. Дотоодын бизнес эрхлэгчдэд "Оюутолгой" төсөл тогтвортой ажиллах нь маш чухал гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байна. Засгийн газрын тэргүүний хэлж буйгаар "Өмнө нь манай Засгийн газар болон "Рио Тинто"-гийн хооронд ужгирсан 30 гаруй асуудал байсан. Асуудлуудыг шат дараатайгаар шийдэж байгаа. Одоогоор 5-6 асуудал л үлдсэн. Хэлэлцээ үргэлжилж ахиц дэвшилтэй явж байгаа" гэлээ.