Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Оюутолгой Японтой хамтран өндөр хүчдлийн шугам тавина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн айлчлалыхаа хүрээнд Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн Яамны шинэ эрчим хүч, үйлдвэрлэлийн технологийн байгууллагын /nedo/ хоорондын өндөр үр ашигтай, алдагдал багатай цахилгаан дамжуулах, түгээх систем нэвтрүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичигт г

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутолгой Японтой хамтран өндөр хүчдлийн шугам тавина
Оюутолгой Японтой хамтран өндөр хүчдлийн шугам тавина. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн айлчлалыхаа хүрээнд Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн Яамны шинэ эрчим хүч, үйлдвэрлэлийн технологийн байгууллагын /nedo/ хоорондын өндөр үр ашигтай, алдагдал багатай цахилгаан дамжуулах, түгээх систем нэвтрүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Оюутолгой, Цагаан суврага чиглэлд 220 кв-ийн өндөр хүчдэлийн алдагдал багатай, үр ашиг өндөртэй 160 км хос шугам татах бөгөөд зардлыг Японы талаас санхүүжүүлэхээр тохиролцоонд хүрсэн байна.

Тус санамж бичигт тусгагдснаар шугам татах ажлыг 2014 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад хүлээн авах, ашиглалтад хүлээн авсаны дараа хоёр шугамын алдагдлыг харьцуулан үр ашгийн хэмжээг тодорхойлох, цаашид бусад орон нутагт ашиглах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон аж.

Түлхүүр үг:Оюутолгой Японтой хамтран өндөр хүчдлийн шугам тавина
Хуваалцах