Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг ирэх оноос эхлүүлнэ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн тавдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсад айлчлах үеэр Засгийн газар, “Эрдэнэс Оюутолгой”, “Туркойз Хилл Ресурс”, “Рио Тинто” компаниуд “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан.
Мэдээллийн алба

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн тавдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсад айлчлах үеэр Засгийн газар, “Эрдэнэс Оюутолгой”, “Туркойз Хилл Ресурс”, “Рио Тинто” компаниуд “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан. Гэвч далд уурхайн барилгын ажил одоогоор эхлээгүй, бэлтгэл ажил хийгдэж байна. Тухайлбал, захиалагч болон гэрээт гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах, далд уурхайн хөндлөн нэвтрэлтийг дахин эхлүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, барааг худалдан авах бэлтгэл ажил хийгдэж байна.
Мөн хөрөнгө оруулалтын зардлыг шинэчлэн тооцох ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр улиралд дуусах юм. Оюутолгой компани дараагийн шатны санхүүжилтийг энэ онд багтаан эцэслэж, ирэх оны хоёрдугаар улирлаас далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх төлөвтэй байгаагаа өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарлалаа. Тус компанид Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг дэлхийн 13 банк зээл олгохоор төлөвлөж байгаа талаар “Ковер Монголиа” компанийн гүйцэтгэх захирал Д.Мөнхдөл ингэж ярьж байна.


















