Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Оюутолгойн нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна

“Оюутолгой” компани газар ашиглалт, газрын хэвлийн нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд хөндсөн газрыг булж тэгшлэн хэлбэршүүлэх, хог хаягдлыг цэвэрлэх, газрын хэвлийн унаган төрхийг сэргээх ажлуудыг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг хүлээж байгаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутолгойн нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна
Оюутолгойн нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

“Оюутолгой” компани газар ашиглалт, газрын хэвлийн нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд хөндсөн газрыг булж тэгшлэн хэлбэршүүлэх, хог хаягдлыг цэвэрлэх, газрын хэвлийн унаган төрхийг сэргээх ажлуудыг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг хүлээж байгаа.

Уг нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд гүний хоолойн тусламжтайгаар газрын доорх усны эх үүсвэрийг ашигладаг 6.37 га талбайд бортоготой загийн 10.677 тарьц суулган усалж арчлах ажлыг өнгөрсөн хавар хийсэн байна.

Нөхөн сэргээлтийн ажилд орон нутгийн ажилчид сайн дураараа оролцож байгаа бөгөөд уг нөхөн сэргээлтийн ажил улирлын давтамжаар үргэлжлэн, өнгөрсөн сард дахин гүний хоолойн 33.3 га талбайд загийн 21.235 тарьц суулгац тарьжээ. Заган ойн нөхөн сэргээлт аравдугаар сарыг дуустал үргэлжлэх талаар холбогдох албаны хүн онцложээ.

Түлхүүр үг:Оюутолгойн нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна
Хуваалцах