Палеонтологийн танхимыг доктор, профессор Ч.Минжин агсны нэрэмжит болгов
Дорнод аймгийн Байгалийн түүхийн музей тус аймгийн Цагаан-Овоо сумын харьяат нэрт эрдэмтэн, доктор, профессор, геошинжээч, хүндэт геологич Чулууны Минжиний нэрэмжит танхимтай боллоо.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Байгалийн түүхийн музей тус аймгийн Цагаан-Овоо сумын харьяат нэрт эрдэмтэн, доктор, профессор, геошинжээч, хүндэт геологич Чулууны Минжиний нэрэмжит танхимтай боллоо. Тус музей Ч.Минжин агсны геологийн болон палеонтологийн шинжлэх ухаанд оруулсан үнэтэй хувь нэмэр, гавьяат үйлсийг алдаршуулах, хойч үедээ өвлүүлэн таниулах зорилгоор музейнхээ палеонтологийн танхимыг доктор, профессор Ч.Минжин агсны нэрэмжит танхим болгожээ.
Түүнчлэн тус танхимын нээлтэд Ч.Минжин агсны гэр бүл, төрөл төрөгсөд болон шавь нар нь ирж оролцлоо.


















