Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбох олон улсын галт тэрэг дахин явж эхэллээ
1/4
Соёл урлаг, спорт

Палестины далбаа мандуулсан Туркийн хөгжөөн дэмжигчид цагдаа нартай мөргөлджээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Палестины далбаа мандуулсан Туркийн хөгжөөн дэмжигчид цагдаа нартай мөргөлджээ
Палестины далбаа мандуулсан Туркийн хөгжөөн дэмжигчид цагдаа нартай мөргөлджээ

Гүржийн Батуми хотод болсон Туркийн “Бешикташ”, Израилын “Хапоэль Беэр-Шева” багийн тоглолтын үеэр Палестины далбаа мандуулсан Туркийн хөгжөөн дэмжигчид цагдаа нартай мөргөлджээ.

“Бешикташ” багийн хөгжөөн дэмжигчид Палестины ард түмнийг дэмжиж буйгаа илэрхийлэн цэнгэлдэх хүрээлэнд Палестины далбаа мандуулсан байна. Далбааг хураах үеэр хөгжөөн дэмжигчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсжээ.

Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Гүржийн цагдаа нар үзэгчдийн суудал руу нэвтэрч, хөгжөөн дэмжигчдийн эсрэг нулимс асгаруулагч шүршигч хэрэглэсэн байна.

Мөргөлдөөний улмаас тоглолтыг түр зогсоож, 30 орчим минутын дараа үргэлжлүүлсэн бөгөөд тус тоглолтод Туркийн “Бешикташ” баг 2:1-ийн харьцаагаар хожсон байна.

Европын хөлбөмбөгийн холбоо аюулгүй байдлын шалтгаанаар Турк, Израилын багийн тоглолтыг Истанбул хотоос Гүржийн Батуми хотод шилжүүлэн зохион байгуулахаар өмнө нь шийдвэрлэсэн юм.

“Бешикташ” клуб болон Туркийн хөлбөмбөгийн холбоо Гүржийн цагдаа нар хөгжөөн дэмжигчдийн эсрэг хэтрүүлэн хүч хэрэглэсэн гэж үзэж, болсон явдлыг шалгуулахаа мэдэгджээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Турк, Гүржийн дотоод хэргийн сайд нар утсаар ярилцсан байна. Гүржийн тал Палестины далбааг Европын хөлбөмбөгийн холбооны ажилтнууд хураасан бөгөөд тус улсын төрийн байгууллагууд далбаа хураах ажиллагаанд оролцоогүй гэж тайлбарлажээ.

Хуваалцах