Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Параглайдерийн нисгэгчийн сургалтад Хил хамгаалах байгууллагаас хоёр эмэгтэй алба хаагч суралцаж байна

Уг сургалтад цэргийн 10 алба хаагч суралцаж байгаагаас Хил хамгаалах байгууллагаас анх удаа хоёр эмэгтэй алба хаагч суралцаж байгаагаараа онцлог болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Параглайдерийн нисгэгчийн сургалтад Хил хамгаалах байгууллагаас хоёр эмэгтэй алба хаагч суралцаж байна
Параглайдерийн нисгэгчийн сургалтад Хил хамгаалах байгууллагаас хоёр эмэгтэй алба хаагч суралцаж байна. Зураг: МҮОНРТ

Хилийн цэргийн 0303 дугаар анги 2023 оныг сургалтын жил болгож, алба хаагч нараа чадваржуулах сургалтын хүрээнд зааварлагч багшийн бүрэн хяналтанд явагдах “Solo” нислэг хийх чадвар эзэмших сургалт анх удаа явууллаа.

Онолын хичээлээр шүхрийн жолоодлого, цаг агаарыг шинжих, техникт нислэгийн онол, хөөрөх болон газардах, нислэгийн үед дагаж мөрдөх ёстой үйл ажиллагааны журам, хүний хүчин зүйлсийн хориглох журам, аюулгүй байдлаа хангах зэргийг онолын түвшинд сургалтаар орсон. Нийт онолын 30, дадлагын 70 цагийн сургалт зохион байгуулагдана. Уг сургалтад цэргийн 10 алба хаагч суралцаж байгаагаас Хил хамгаалах байгууллагаас анх удаа хоёр эмэгтэй алба хаагч суралцаж байгаагаараа онцлог болж байна.

Сургалт явуулж буй багш А.Батдаваа Монголын ханглайдинг, паралайдингийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, Агаарын спортын “Шонхор” клубийн тэргүүн юм. Монгол Улсын шигшээ багийн тамирчин, багш дасгалжуулагч Паралайдингийн цэгт газардах төрлөөрөө өнөөгийн байдлаар Монгол Улсад чансаагаараа нэгдүгээрт, дэлхийд 129 дүгээр бичигдэж байгаа чадварлаг багшийн удирдлагад хилчин тамирчид сургалт авч байна.

Хуваалцах