Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Pearson" англи хэлний цогц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Англи хэлийг "боломж олгох" хэл гэж нэрлэдэг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 53 улс англи хэлийг албан ёсны хэлээ гэж зарлаад байна. Заавал судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэж зарласан үүнээс ч олон орон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Pearson" англи хэлний цогц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
"Pearson" англи хэлний цогц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Англи хэлийг "боломж олгох" хэл гэж нэрлэдэг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 53 улс англи хэлийг албан ёсны хэлээ гэж зарлаад байна. Заавал судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэж зарласан үүнээс ч олон орон байна. Шинжлэх ухааны салбарын нийт мэдээллийн 90 хувь нь англи хэл дээр хэвлэгддэг гэсэн судалгаа байдаг бол дэлхийн вэб сайтуудын 55 хувь нь англи хэлээр та бидэнд хүрдэг.

Хүүхэд залуучуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, сурах боломжийг хүн бүрд тэгш олгохын тулд Английн 150 гаруй жилийн түүхтэй "Pearson" байгууллагатай бид хамтран ажиллах гэж байна. Хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 80 орны 6500 сургуульд хэрэгждэг англи хэлний хөтөлбөрийг манай улс 2 дугаар улирлын хичээл эхэлмэгц судалж эхлэх гэж байна.

2022-2023 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагаст энэ хөтөлбөрийг туршилтаар хот хөдөөгийн 38 сургуульд хэрэгжүүлнэ. Нийт 5-12 дугаар ангийн 30 мянган сурагч хамрагдана. Хөтөлбөрийн үр дүнг энэ хавар үнэлсний дараа ерөнхий боловсролын бүх сургуульд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм.

PEARSON нь интернэт суурьтай хэрэгжинэ. BBC телевизтэй хамтран боловсруулсан контент, ном болон үнэлгээ, арга зүй, багшийн хөгжлийн цогц платформ юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол улсын англи хэлний боловсролын түвшин дэлхийн жижигт илүү ойртох юм. Монгол улсад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт талууд энэ 7 хоногийн эхэнд гарын үсэг зурсан гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах