Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“PISA-2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд 196 сургууль хамрагдана

Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээ нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“PISA-2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд 196 сургууль хамрагдана
“PISA-2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд 196 сургууль хамрагдана. Зураг: МҮОНРТ

Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээ нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг.

- "PISA - 2022" сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд хамрагдах сургууль, суралцагчийг түүврийн аргаар сонгодог ба Монгол Улсаас 196 сургуулийн 7300 гаруй суралцагч хамрагдах юм.

- "PISA - 2022" сурлагын амжилтын олон улсын үнэлгээг 2022 оны 04 сарын 11-нээс 05 сарын 15-ны хооронд зохион байгуулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Хуваалцах