Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Плагиаризм болон цахимжуулалтын асуудлаар ESAN компанийн төлөөлөлтэй уулзлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд магистр, докторын диплом хамгаалсан хүмүүсийг плагиаризмын шалгалтад оруулж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Плагиаризм болон цахимжуулалтын асуудлаар ESAN компанийн төлөөлөлтэй уулзлаа
Плагиаризм болон цахимжуулалтын асуудлаар ESAN компанийн төлөөлөлтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

Боловсрол, шинжлэх ухааны сайд магистр, докторын диплом хамгаалсан хүмүүсийг плагиаризмын шалгалтад оруулж, хуурамч диплом, оюуны хулгайтай тэмцэхээ мэдэгдсэн. Энэ хүрээнд плагиаризм болон цахимжуулалттай холбоотой асуудлаар ESAN компанитай БШУЯ, түүний харьяа газруудын удирдлагууд уулзаж, ярилцлаа.

Уулзалтад БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга Э.Түмэндэмбэрэл, ШУТСан, ШУА, БЕГ-ын төлөөлөл оролцлоо гэж БШУЯ-наас мэдээллээ.

Хуваалцах