"Playtime" фестивалийн үеэр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн таван хүнийг баривчилжээ
"Playtime-2022" хөгжмийн наадмын үеэр тус фестивальд оролцож байсан 30 иргэнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэх биологийн дээж авах ажиллагааг зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас "Playtime-2022" хөгжмийн наадмын үеэр тус фестивальд оролцож байсан 30 иргэнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэх биологийн дээж авах ажиллагаа зохион байгуулжээ.
Уг шалгалтын дүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжтэй 3, хэрэглэж мансуурсан 5 хүний үйлдлийг, мөн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан нэг оргодол этгээдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.


















