Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Польшийн Крушынианы хотноо Татаарын наадамд оролцов

Польшийн Крушынианы хотноо 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан татаарын 15 удаагийн Сабантуй наадамд Варшав дахь ЭСЯ оролцов. Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж наадмын албан ёсны нээлтийн үеэр наадмыг зохион байгуулагчдад баяр хүргэн, мэндчилгээ

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Польшийн Крушынианы хотноо Татаарын наадамд оролцов
Польшийн Крушынианы хотноо Татаарын наадамд оролцов. Зураг: МҮОНРТ

Польшийн Крушынианы хотноо 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан татаарын 15 удаагийн Сабантуй наадамд Варшав дахь ЭСЯ оролцов. Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж наадмын албан ёсны нээлтийн үеэр наадмыг зохион байгуулагчдад баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлэв.Дээрх наадамд оролцсон ардын урлагийн “Монгол аялгуу” хамтлагийн тоглолт үзэгчдийн талархлыг хүлээв.Сабантуй наадамд оролцсон нь монголчуудын соёл уламжлалыг танилцуулах, манай улсыг чиглэсэн аялал жуулчлалыг дэмжих, хоёр ард түмний түүхэн харилцааг илтгэн харуулахад чиглэж байснаараа чухал ач холбогдолтой байв. Монголын Их Гүрний хожуу үеийн ханлигууд 14 дүгээр зуунаас эхлэн татаарууд ирж, Польш, Литвад суурьшин, Польшийн тусгаар тогтнол, батлан хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй.

Хуваалцах