Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Попын гүнж 13 насаар дүү залуутай хуримлана

Попын гүнж хэмээгддэг байсан Бритни Спирс өдгөө хоёр хүүхдийн ээж болсон. Мөн 36 настай тэрбээр 13 насаар дүү Сэм Асгари гэх залуутай өнгөрсөн жилээс үерхэж байгаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Попын гүнж 13 насаар дүү залуутай хуримлана
Попын гүнж 13 насаар дүү залуутай хуримлана. Зураг: МҮОНРТ

Попын гүнж хэмээгддэг байсан Бритни Спирс өдгөө хоёр хүүхдийн ээж болсон. Мөн 36 настай тэрбээр 13 насаар дүү Сэм Асгари гэх залуутай өнгөрсөн жилээс үерхэж байгаа.

Тэд саяхан Хавай аралд амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэр үеэр Бритни сүйн бөгжөө нийтэд сонирхуулсан байна. Хуримын ёслол болох нь тодорхойгүй байгаа ч тэрбээр “Би үнэхээр жаргалтай байна” хэмээн инстаграмдаа бичжээ.

Сонирхуулахад Бритни 1992 онд АНУ-ын телевизийн "Оддын эрэлд" нэвтрүүлэгт оролцож анх телевизийн дэлгэцнээ дуучин болох чадвараа харуулсан юм.

Мөн “Дисней” сувгийн "Мики Маусын шинэ клуб" цувралд 1993-1994 онд оролцон тоглож байв. 1997 онд “Жайв” компанитай гэрээ байгуулан, дуучин болох эхлэлээ тавьсан түүний 1999 онд худалдаанд гарсан анхны цомог “Baby One More Time” нь Биллбордын шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлж, тэр цагаас дуу хөгжмийн ертөнцийн хамгийн дуулиантай, алдар цуутай хүний нэг байсаар байна.

Түүний дараагийн 3 цомог нь мөн л худалдаанд гарсан даруйдаа Биллбордын жагсаалтыг тэргүүлсэн юм. Тэрбээр хамгийн сүүлд 2008 оны арванхоёрдугаар сард зургаа дахь цомгоо "Цирк" хэмээн нэрлэж, худалдаанд гаргасан.

Бритни Спирсийн зөвхөн АНУ-д 32 сая цомог борлуулж чадсан нь АНУ-ын түүхэнд эмэгтэй дуучдаас наймд бичигдэх амжилт юм.

Хуваалцах