Приусын толь, сетикийн хамгаалалтыг хулгайлах нь ихэсчээ
Хүйтний эрч чангарахаар машины хучлага, эд зүйлсийг хулгайлах хэрэг буурахгүй байгаа тул цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг хүргүүлсэн байна.
Мэдээллийн алба

Хүйтний эрч чангарахаар машины хучлага, эд зүйлсийг хулгайлах хэрэг буурахгүй байгаа тул цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг хүргүүлсэн байна. Сэрэмжлүүлэгт “Иргэд та бүхэнд харуул хамгаалалтгүй, зориулалтын бус газар автомашинаа байрлуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Түүнчлэн сүүлийн үед “PRIUS” маркийн автомашины толь, сетикийн хамгаалалт зэрэг эд зүйлсийг хулгайд алдсан дуудлага нэмэгдсэн. Тиймээс та бүхэн энэ төрлийн автомашиныг унадаг бол илүү их сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэжээ.


















