Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Прокурорууд шүүх хуралд оролцохдоо өмсгөл хэрэглэнэ

Прокурорын тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсгийн заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 09 дугаар зарлигийн хавсралтаар “Прокурорын дүрэмт хувцас хэрэглэх журам”-ыг баталж, прокурорууд шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох, улсын яллагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх үедээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Прокурорууд шүүх хуралд оролцохдоо өмсгөл хэрэглэнэ
Прокурорууд шүүх хуралд оролцохдоо өмсгөл хэрэглэнэ. Зураг: МҮОНРТ

Прокурорын тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсгийн заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 09 дугаар зарлигийн хавсралтаар “Прокурорын дүрэмт хувцас хэрэглэх журам”-ыг баталж, прокурорууд шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох, улсын яллагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх үедээ прокурорын өмсгөл хэрэглэж байхаар болсон.

Дээрх журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Улсын Ерөнхий прокурорын 2018 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн А/104 дугаар тушаалаар прокуроруудыг прокурорын өмсгөлөөр хангах арга хэмжээ авч, энэ сарын 25-ны өдрөөс шүүх хуралдаандаа оролцохдоо хэрэглэж эхлэхээр тогтоов.

Хуваалцах