Прокурорын хуулийг Шүүх байгуулах тухай хуультай нийцүүлэх хэрэгтэй гэв
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Мэдээллийн алба

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг баталсан УИХ-ын 1993 оны 59 дүгээр тогтоолыг гарснаас хойш хугацаанд нийт долоон удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд тогтоолын нэгдүгээр хавсралтад прокурорын газрын нэрийг Дархан хот, Эрдэнэт хот, Чойр хот дахь прокурорын газар, прокурорын газрын байрших газрын нэрийг Цэцэрлэг хот, Өлгий хот, Булган хот гэх мэтээр заасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн агуулга, зохицуулалттай зөрчилдөж байгаа ажээ. Түүнчлэн өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөх Шүүх байгуулах тухай хуультай зарим прокурорын газрын нутаг дэвсгэрийн харьяаллыг уялдуулах шаардлага үүсч байгаа аж. Дээрх үндэслэл, шаардлагын дагуу “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар прокурорын байгууллагын зохион байгуулалт нь Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулан нийцэх бөгөөд эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн явуулах нөхцөл бүрдэх юм байна.


















