Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Пусаны олон улсын кино наадмын шүүгчээр монгол хүн ажиллаж байна

Энэ өдрүүдэд (2022.10.06-2022.10.14) БНСУ-ын Пусан хотноо "Пусаны олон улсын 27 дахь кино наадам" амжилттай зохион байгуулагдаж байна. Тус наадмын олон улсын шүүгчээр Монгол улсын иргэн Даваасамбуугийн Цэнгэл (PhD) ажиллаж байна. Тэрээр CУИС, Ради

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пусаны олон улсын кино наадмын шүүгчээр монгол хүн ажиллаж байна
Пусаны олон улсын кино наадмын шүүгчээр монгол хүн ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Энэ өдрүүдэд (2022.10.06-2022.10.14) БНСУ-ын Пусан хотноо "Пусаны олон улсын 27 дахь кино наадам" амжилттай зохион байгуулагдаж байна. Тус наадмын олон улсын шүүгчээр Монгол улсын иргэн Даваасамбуугийн Цэнгэл (PhD) ажиллаж байна. Тэрээр CУИС, Радио телевиз медиа урлагийн их сургуульд багшилдаг манай улсын урдаа барьдаг кино салбарын төлөөлөл болсон кино продюсер, дистрибютор юм.

Д.Цэнгэл шүүгч нь 2015 оноос хойш БНСУ-ын "Бучён Олон улсын фантастик кино наадам", Филиппин улсын "CineMalaya", Вьетнамын "Ханой Олон улсын кино наадам", БНХАУ-ын "ШХАБ-ын кино наадам", Италийн "Asiatica", "Religion Today" кино наадам, "Пусаны Олон улсын залуучууд, хүүхдийн кино наадам", "Пусаны Олон улсын кино наадам" зэрэг олон улсын хэмжээний кино наадам, фестифалиудад 7 дахь жилдээ олон улсын шүүгчээр ажилласан туршлагатай.

Эх сурвалж: Пусан хотод суугаа Консулын газар

Хуваалцах