Р.Амаржаргал: Мөрөөдөж байсан зүйлс эдүгээ бодит ажил болсныг хараад баярлаж бахархаж байна
МХБХ-ны ерөнхийлөгч (1997-2011) асан Р.Амаржаргалд АХБХ-ны дэд ерөнхийлөгч, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар МХБХ-ны тэргүүн дээд "Алтан титэм" шагнал гардуулжээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, МХБХ-ны ерөнхийлөгч (1997-2011) асан Р.Амаржаргалд АХБХ-ны дэд ерөнхийлөгч, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар МХБХ-ны тэргүүн дээд "Алтан титэм" шагнал гардуулжээ. Мөн МХБХ-ны удирдлагын зүгээс Катар-2022 ДАШТ-ий нээлтийн арга хэмжээнд оролцох эрхийн бичгийг түүнд гардуулан өгч, дараа нь МХБХ-ны төв байр, шинэ эко талбай болон хэлтсүүдийн үйл ажиллагаатай хамт танилцлаа.
Дээрх арга хэмжээний үеэр Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, МХБХ-ны ерөнхийлөгч Р.Амаржаргал: “Бидний хийж бүтээсэн амжилтыг үнэлсэнд их баярлалаа. Энэ “Алтан титэм” шагнал тухайн үед хөлбөмбөгийн төлөө хүчин зүтгэж байсан бүх хүний шагнал юм шүү. Тэр үед бидний мөрөөдөж байсан зүйлс эдүгээ бодит ажил болсныг хараад баярлаж бахархаж байна. Энэ цаг үеийн МХБХ-ны алсын хараа, бодлого, менежмент зөв зүгт байгааг өнөөгийн амжилт ололт нотолж байна. Монголын хөлбөмбөгийн ирээдүй гэрэлтэй байна баярлалаа” гэв.
Сонирхуулахад, Р.Амаржаргал болон түүний баг хамт олон ажиллаж байх хугацаанд Монголын хөлбөмбөгийн холбоо 1997 онд АХБХ-нд, 1998 онд ОУХБХ-нд гишүүнээр элсжээ.


















