Р.Амаржаргалын асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзаж, чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд сар гаруй боллоо.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзаж, чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд сар гаруй болж байна.
Хүсэлтийг Мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцээд, Р.Амаржаргалыгг гишүүнээр хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн.
Хуралдааны үеэр Р.Амаржаргал гишүүний зүгээс УИХ-ын гишүүнээсээ татгалзах болсон шалтгаанаа тайлбарлаж, улстөрчдийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн хүнд нөхцөл байдалд дүгнэлт хийж намынхаа нөхдийн өмнөөс хариуцлага хүлээж, гишүүнээсээ татгалзаж байгаагаа дуулгасан юм.
Тэгвэл энэ асуудлыг дахин УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар авч хэлэлцэх бөгөөд гишүүнээр үлдэх эсэхийг нь гишүүдийн нууц санал хураалтаар шийдвэрлэх аж.


















