Р.Булгамааг Ерөнхий сайдын зөвлөхөөр томиллоо
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхийг өнгөрсөн даваа гарагт буюу энэ сарын 21-нд томиллоо. "Иргэний Зориг ногоон нам"-ын Нарийн бичгийн дарга Р.Булгамаа томилогдон ажиллахаар болсон байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхийг өнгөрсөн даваа гарагт буюу энэ сарын 21-нд томиллоо. "Иргэний Зориг ногоон нам"-ын Нарийн бичгийн дарга Р.Булгамаа томилогдон ажиллахаар болсон байна.
Р. Булгамаа нь:
•Иргэний Зориг Ногоон намын Төрийн байгуулалт Хууль зүйн Бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга
•Иргэний Зориг Ногоон намын БаянЗүрх дүүргийн Намын Хорооны дарга
•Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын арбитрч
•Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч
•Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч
•Боловсролын Магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Боловсролын Үндэсний шинжээч
•Монголын Залуучуудын Холбооны Хууль эрх зүйн Хорооны дарга
•Их засаг их сургуулийн сургалт эрхэлсэн проректор
Р.Булгамаа нь "Иргэний Зориг ногоон нам"-ын Үндэсний хорооны гишүүн, БЗД-ийн намын хорооны дарга, "Иргэний Зориг ногоон нам"-ын Төрийн байгуулалт, Хууль зүйн Бодлогын хорооны нарийн бичгийн дарга зэрэг намын сонгуульт ажлыг хариуцлагатай хийж байгаа залуу, ирээдүйтэй улстөрч эмэгтэй юм.
Сануулахад, тэрбээр өнгөрсөн есдүгээр сард ИЗНН-д оноогдсон квотын дагуу БСШУ-ы дэд сайдаар ажиллахаар сонгогдож байсан байна.


















