Рашаант төлбөр авах цэгийг Улаанбаатар хотын төлбөр авах цэгт нүүлгэн шилжүүлжээ
Үүнийг Зам тээврийн хөгжлийн төв, нийслэлийн авто замын газартай хамтран шийдвэрлэжээ.
Мэдээллийн алба

Улсын баяр наадмын үеэр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэг. Үүнтэй холбогдуулан авто замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, зорчигчдын тав тухтай зорчих нөхцөлийг хангах үүднээс энэ сарын 10. 11, 12-нд A0401 Улаанбаатар-Дархан чиглэлийн зам (61-н гарам)-д байрлах Рашаант төлбөр авах цэгийг Улаанбаатар хотын төлбөр авах цэгт нүүлгэн шилжүүлж ажиллахаар шийдвэрлэжээ.
Үүнийг Зам тээврийн хөгжлийн төв, нийслэлийн авто замын газартай хамтран шийдвэрлэжээ.
Зам тээврийн хөгжлийн төв


















