Рекламны самбараа буулгахгүй бол актлах болсныг анхааруулж байна
Буулгасан сурталчилгааны байгууламжийг эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгжүүд нь сурталчилгааны самбар байрлаж байсан дүүргийн ЗДТГ-тай холбогдон буулгалтын болон хадгалалтын зардлаа нөхөн төлж, сурталчилгааны самбараа яаралтай авахгүй бол актлахаар болсныг дуулгалаа.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх гадна зар сурталчилгааны зөвлөл хуралдлаа. Хурлаар гадна сурталчилгааны байгууламж байрлуулахаар төлөвлөж буй гудамжуудыг зургийн даалгаврыг боловсруулах, аль гудамжны самбарт ямар шаардлага тавих зэрэг асуудлыг ярилцсан. Зургийн даалгаврын төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг авч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар зургийг батлуулахаар боллоо.
Мөн “Бараа, ажил үйлчилгээ, хуулийн этгээдийн нэрийн байгууламжийг байрлуулахад тавигдах шаардлага” буюу аж ахуйн нэгж байгууллагуудын гадна хаяг, рекламд тавигдах шаардлагыг боловсруулахад зөвлөлийн гишүүд саналаа өгсөн. Шинээр гадна рекламны байгууламж байрлуулах хүсэлтэй байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг удахгүй гарын авлагаар хангахаар боллоо.
Энэ үеэр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг хэрэгжүүлэх үүднээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдээс шаардлага хангаагүй сурталчилгааны самбаруудыг албадан буулгасан.