Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

"Renault" компани удирдлагатай онгоц бүхий концепт машинаа танилцуулав

"Renault" компани замын хөдөлгөөний байдлыг урьдчилан мэдэх, эсвэл орчин тойрны зургийг авах зориулалттай удирдлагатай онгоц автоматаар хөөргөдөг концепт автомашинаа танилцууллаа.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Renault" компани удирдлагатай онгоц бүхий концепт машинаа танилцуулав
"Renault" компани удирдлагатай онгоц бүхий концепт машинаа танилцуулав. Зураг: МҮОНРТ

"Renault" компани замын хөдөлгөөний байдлыг урьдчилан мэдэх, эсвэл орчин тойрны зургийг авах зориулалттай удирдлагатай онгоц автоматаар хөөргөдөг концепт автомашинаа танилцууллаа. 1.2 литрийн бензин хөдөлгүүртэй KWID гэх энэхүү бартаат замын машины дээврийн хэсэгт удирдлагатай онгоцыг агуулах зориулалтын хэсэг байдаг ажээ. Удирдлагатай онгоц автоматаар ажиллахын зэрэгцээ зорчигч таблет компьютер ашиглан удирдаж, орчин тойрныхоо гэрэл зургийг авч, мөн байршлаа тодорхойлж болох юм байна. "Renault" компаниас мэдээлснээр орчин үеийн технологийн дэвшлийг ашигладаг, жолооны ард суухдаа цагийг илүү хөгжилтэй өнгөрөөх хүсэлтэй залуу хэрэглэгчдийг татах зорилгоор KWID машиныг удирдлагатай онгоцтойгоор бүтээх санааг гаргажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах