Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Рентген оношилгоо хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлж ажиллахыг анхаарууллаа

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсээс Нийслэлийн хэмжээнд цацрагтай харьцан ажиллаж буй ажиллагчдын мэргэжлээсээ шалтгаалан авч буй шарлагын тунд урьдчилан сэргийлэх хяналтыг сар бүрийн 25-наас 31-ний өдрүүдэд хийж гүйцэтгэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рентген оношилгоо хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлж ажиллахыг анхаарууллаа
Рентген оношилгоо хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлж ажиллахыг анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсээс Нийслэлийн хэмжээнд цацрагтай харьцан ажиллаж буй ажиллагчдын мэргэжлээсээ шалтгаалан авч буй шарлагын тунд урьдчилан сэргийлэх хяналтыг сар бүрийн 25-наас 31-ний өдрүүдэд хийж гүйцэтгэж байна.

2018 оны 08 дугаар сард цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй 161 байгууллагын 750 цацрагтай ажиллагчдын хувийн тунгийн хэмжилтийн дүнг үнэлж, зөвшөөрөгдөх норм хязгаартай харьцуулан баталгаажуулж, сарын дундаж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн 1 тохиолдлыг илрүүлэн, шалтгаан нөхцөлийг тодруулахаар хяналт шалгалт хийгдэж байна.

Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд рентген оношилгооны үед хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа.

Хуваалцах