Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Реппэр Тандер Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийнэ

Дебютээ хийсэн цагаасаа эхлэн сонсогчдын хайр, хүндлэлийг хүлээсэн тэрбээр тоглолтынхоо бэлтгэл ажилд хэдийнэ оржээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Реппэр Тандер Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийнэ
Реппэр Тандер Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Монголын хип хоп ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа бий болгож буй реппэр Тандер "ТООНОТ" рекордсын таван жилийн ойд зориулсан "TNT" төслийн нээлтийн арга хэмжээг тохиолдуулан реппэр Бабартай хамтарсан "Сүүдэр" дууныхаа клипийг үзэгчдэд хүргэв.

Ойн баярын сюрприз үүгээр дууссангүй. Реппэр Тандер ирэх есдүгээр сард үзэгчдийн хүсэн хүлээсэн бие даасан тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр болжээ.

Дебютээ хийсэн цагаасаа эхлэн сонсогчдын хайр, хүндлэлийг хүлээсэн тэрбээр тоглолтынхоо бэлтгэл ажилд хэдийнэ оржээ.

Мөн "ТООНОТ" баримтат кино үзэгчдийн хүртээл болох бөгөөд ирэх арваннэгдүгээр сард "ТООНОТ Vol4" цомог гарч, "ТООНОТ" рекордсын таван жилийн ойн тоглолт болох аж.

Хуваалцах