Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“RFID чип”-ийг эхний ээлжинд нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулна

тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг эхний ээлжинд нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулна

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“RFID чип”-ийг эхний ээлжинд нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулна
“RFID чип”-ийг эхний ээлжинд нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулна. Зураг: МҮОНРТ

“RFID чип” буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг эхний ээлжинд нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулна.

Улсын хэмжээнд орон нутагт 470 мянга орчим, нийслэлд 650 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Нэг сая орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна.

Эдгээр машинд гуравдугаар сарын нэгнээс эхлэн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулахаар болсон. Эхний ээлжинд 200 гаруй нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулж турших ажил үргэлжилж байна гэж Зам тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга н.Мөнхнасан ярилаа.

Mongolian National Radio · “RFID чип”-ийг эхний ээлжинд нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулна

Хуваалцах