Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

“Рио-Тинто”-гийн төлөөлөгчид өнөөдөр ирнэ

Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хоёр дахь шатны хэлэлцээ хийх албаны хүмүүс Лондонгоос манай улсад өнөөдөр ирэх юм байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Рио-Тинто”-гийн төлөөлөгчид өнөөдөр ирнэ
“Рио-Тинто”-гийн төлөөлөгчид өнөөдөр ирнэ. Зураг: МҮОНРТ

Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хоёр дахь шатны хэлэлцээр хийх албаны хүмүүс Лондонгоос манай улсад өнөөдөр ирэх юм байна.

Өнгөрсөн сарын 23-27-ны өдрүүдэд эхний шатны хэлэлцээр Лондонд болж, Монголын талаас Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ”- ийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд нар оролцсон билээ.

Хэлэлцээрээр Монголын талаас 22, “Рио-Тинто”-гийн талаас найм, нийт 30 асуудал оруулснаас 15 нь шийдэгдэж, үлдсэн 15-ыг нь судалж үзээд хоёр тал Улаанбаатарт дахин хэлэлцээ хийхээр болсон талаар албан ёсоор мэдээлж байсан.

Түлхүүр үг:“Рио-Тинто”-гийн хэлэлцээрчид өнөөдөр ирнэ
Хуваалцах