Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Чөлөөт цаг

"Рио Тинто" хувьцааны ногдол ашгаа 15 хувиар өсгөнө

“Рио Тинто” компани өнгөрсөн оны хоёрдугаар хагасын санхүүгийн тайлангаа олон нийтэд мэдээлсэн.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Рио Тинто" хувьцааны ногдол ашгаа 15 хувиар өсгөнө
"Рио Тинто" хувьцааны ногдол ашгаа 15 хувиар өсгөнө. Зураг: МҮОНРТ

“Рио Тинто” компани өнгөрсөн оны хоёрдугаар хагасын санхүүгийн тайлангаа олон нийтэд мэдээлсэн.

Тайланд дурдсанаар, уг хугацаан дахь компанийн цэвэр ашиг 3.67 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны ашгаас 10 хувиар өссөн үзүүлэлт юм.

Уг өсөлтийг Азийн бүсийн төмөрлөгийн бүтээгдэхүүний эрэлтийг хангахын тулд Австралийн Пилбарагийн уурхайнхаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн компанийн бодлоготой холбон тайлбарласан байна.

"Рио Тинто" компани цаашид нэгж хувьцааныхаа ногдол ашгийг 15 хувиар өсгөж, 1.92 ам.доллар болгох зорилт тавин ажиллаж байгаа аж.

Түлхүүр үг:Рио Тинто хувьцааны ногдол ашгаа 15 хувиар өсгөнө
Хуваалцах