Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Рио Тинто Монгол Улсад 220 сая ам.долларын татвар төлжээ

Уг тайланг дөрөв дэх жилдээ гаргаж байгаа бөгөөд өнгөрсөн онд Австралийн Засгийн газар 5.7 тэрбум ам.долларын татвар хүлээн авснаар жагсаалтыг тэргүүлж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рио Тинто Монгол Улсад 220 сая ам.долларын татвар төлжээ
Рио Тинто Монгол Улсад 220 сая ам.долларын татвар төлжээ. Зураг: МҮОНРТ

Рио Тинто групп бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг улс орон тус бүртээ төлсөн “Татвар төлөлтийн тайлан”-гаа нийтэд ил тод мэдээлээд байгаа.

Уг тайланг дөрөв дэх жилдээ гаргаж байгаа бөгөөд өнгөрсөн онд Австралийн Засгийн газар 5.7 тэрбум ам.долларын татвар хүлээн авснаар жагсаалтыг тэргүүлж байна.

Тэгвэл тус групп Монгол Улсад 2013 онд 220 сая ам.долларыг татвар төлснөөр жагсаалтын дөрөвдүгээр байрт бичигджээ.

Цаашлаад дэлхийн уул уурхайн салбарын хоёрдугаарт бичигддэг Рио Тинто групп Канад улсад 523 сая ам.доллар, Чилид 380 сая ам.доллар, АНУ-д 217 сая ам.доллар, ӨАБНУ-д 167 сая ам.доллар, Франц улсад 126 сая ам.доллар, Гвиней улсад 64 сая ам.доллар, Сингапур 52 сая ам.доллар, Их Британи 26 сая ам.долларын татвар хураамжийг тус тус төлсөн талаараа уг тайландаа дурдсан байна.

Ингэснээр Рио Тинто групп дэлхийн хэмжээнд нийт 9.4 тэрбум ам.долларын татвар төлсөн үзүүлэлттэй гарчээ.

Түлхүүр үг:3 Рио Тинто Монгол улсад 220 сая ам.долларыг татвар төлжээ
Хуваалцах