Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Робот улсын шалгалт өгчээ

Токиогийн их сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлтгэгдсэн робот урьдчилсан шалгалтанд элсэлтийн шалгалтын дундаас дээш оноог авч чаджээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Робот улсын шалгалт өгчээ
Робот улсын шалгалт өгчээ. Зураг: МҮОНРТ

Токиогийн их сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлтгэгдэж байгаа робот урьдчилсан шалгалтанд дундаас дээш оноог авч чаджээ. Урьдчилсан тестийн шалгалтанд робот ойролцоогоор 60 оноо авсан нь их, дээд сругуулиудын элсэлтийн шалгалтанд бэлтгэж байгаа ахлах ангийн сурагчдын дунд түвшин аж. Гэхдээ Токиогийн их сургуульд элсэхийн тулд 75 оноо авах ёстой юм байна. Энэхүү төслийг 2011 онд эхлүүлсэн агаад Араи профессорын удирдлаган дор эрдэмтэд роботод япон хэл, уран зохиол, англи хэл заажээ. Төсөлд тус улсын томоохон компаниудын нэг “Ёги семинар” компани буюу репетиторын курс оролцолж байна.

Түлхүүр үг:робот
Хуваалцах