Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

С.Батдөлийг яллагдагчаар татаж, цагдан хорих саналыг өнгөрсөн баасан гарагт шүүхэд хүргүүлжээ

“Гэрээс нь нийт 7.3 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө олдсон С.Батдөлийг 48 цаг саатуулаад сулласан” гэх мэдээллийн мөрөөр Нийслэлийн прокурорын газраас тодрууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Батдөлийг яллагдагчаар татаж, цагдан хорих саналыг өнгөрсөн баасан гарагт шүүхэд хүргүүлжээ
С.Батдөлийг яллагдагчаар татаж, цагдан хорих саналыг өнгөрсөн баасан гарагт шүүхэд хүргүүлжээ. Зураг: МҮОНРТ

“Гэрээс нь нийт 7.3 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө олдсон С.Батдөлийг 48 цаг саатуулаад сулласан” гэх мэдээллийн мөрөөр Нийслэлийн прокурорын газраас тодрууллаа. “Яллагдагч С.Батдөлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокурорын газраас 2023 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 16.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Тодруулбал, тус өдрийн 14:30 цагийн орчимд мөрдөх байгууллагаас С.Батдөлийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал хүргүүлснийг прокурор хүлээн авч хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзэн С.Батдөлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд 16:00 цагт хүргүүлсэн.

Прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг шүүгч 17:20 цагт орж эхлүүлсэн хэдий ч С.Батдөлийг цагдан хорих тухай хурлыг 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 10:00 цагт хэлэлцэхээр хойшлуулсан” гэв.

Хуваалцах