С.Баярцогт бизнес эрхлэгчидтэй уулзав
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав Ил тод байдлыг дэмжих хуулийн талаар бизнесийн төлөөлөл Ажлын хэсэг гаргаж байгуулснаа хэлж, энэ хуулийн талаар бизнесийнхний саналыг нэгтгэснээ гардуулж өглөө.
Мэдээллийн алба

Энэ цаг үед Эдийн засгийн Ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэлэлцүүлэг явагдаж байна. Бизнес эрхлэгчдээс энэ талын саналыг авах ээлжит уулзалт өчигдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо. Энэ уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт ирж бизнесийн төлөөлөлтэй уулзаж, саналыг нь сонсож хариулт өгчээ. Тэрбээр Ил тод байдлыг дэмжих хууль Эдийн засгийн Өршөөлийн хуультай хамт хоёр хууль гарна гэдгээ амлаж, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эхний хууль орж хэлэлцэгдэн УИХ-д өргөн баригдахаар болсныг дуулгалаа. Мөн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав Ил тод байдлыг дэмжих хуулийн талаар бизнесийн төлөөлөл Ажлын хэсэг гаргаж байгуулснаа хэлж, энэ хуулийн талаар бизнесийнхний саналыг нэгтгэснээ гардуулж өглөө.


















