С.Баярцогт “Тавантолгой”-н гэрээний төслийг өргөн барина
“Тавантолгой”-н гэрээний төслийн дутууг нөхсөн, одоо дахин өргөн барина” гэж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт мэдэгдлээ.
Мэдээллийн алба

“Тавантолгой”-н гэрээний төслийн дутууг нөхсөн, одоо дахин өргөн барина” гэж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт мэдэгдлээ. Өмнө нь “Тавантолгой”-н гэрээний төслийг өргөн барих тогтоол УИХ-д хүргүүлсэн. Харин УИХ-ын Тамгын газраас төсөл өргөн барихтай холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт дутуу байна гэж үзээд энэ сарын 20-ны дотор бүрдүүлж өгөх албан бичиг ирүүлээд байсан юм. Ийнхүү Засгийн газар даваа гарагийн ээлжит хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд дутууг нь нөхсөн байна. Тиймээс энэ төслийг өнөөдөр УИХ-д өргөн барихаар болсноо тэрбээр хэллээ.


















