С.Баярцогтыг огцруулах саналыг хүргүүллээ
“Эрдэнэс Оюутолгой” ХХК АНУ-ын “Painter Law Firm” гэх хуулийн фирмээс зөвлөх үйлчилгээ авахдаа зарцуулахаар 17.5 тэрбум төгрөгийг төсөвт тусгаж үүнээс 450 орчим сая төгрөгийг нь урьдчилгаа хэлбэрээр олгосон талаарх мэдээлэл гараад багагүй хугацаа өнгөрч байна.
Мэдээллийн алба

“Эрдэнэс Оюутолгой” ХХК АНУ-ын “Painter Law Firm” гэх хуулийн фирмээс зөвлөх үйлчилгээ авахдаа зарцуулахаар 17.5 тэрбум төгрөгийг төсөвт тусгаж үүнээс 450 орчим сая төгрөгийг нь урьдчилгаа хэлбэрээр олгосон талаарх мэдээлэл гараад багагүй хугацаа өнгөрч байна. Үүнтэй холбогдуулан өнгөрөгч нэгдүгээр сард УИХ дахь бие даагч гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар энэ талаар тайлбар авахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байсан юм.
Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянга дээрх үйлдлийг татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын бус зүйлд зүй бусаар ашиглаж байна хэмээн үзээд үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьжээ.



















