Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

С.Баярцогтын оффшор дансан дахь мөнгөний эх үүсвэрийг шалгуулна

Баасан гарагт УИХ-ын дэд дарга Л.Цог /2016.05.13/ хэвлэлийн бага хурал хийж, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог хэлэхдээ,

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Баярцогтын оффшор дансан дахь мөнгөний эх үүсвэрийг шалгуулна
С.Баярцогтын оффшор дансан дахь мөнгөний эх үүсвэрийг шалгуулна. Зураг: МҮОНРТ

Баасан гарагт УИХ-ын дэд дарга Л.Цог /2016.05.13/ хэвлэлийн бага хурал хийж, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хурлын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Цог хэлэхдээ, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдан олон нийтийг түгшээж буй оффшор дансны асуудлаар, тэр дунд УИХ-ын гишүүд, сайд нарын нэр холбогдож байгаатай холбогдуулан Та бүхэнд хандлаа.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын оффшор бүсийн дансан дахь 1 сая ам.долларын эх үүсвэрийг шалгуулах албан ёсны хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагуудад хүргүүлнэ гэв. Түүнчлэн уг асуудлыг шалгах явцад өөрийн биеэр хяналт тавьж ажиллахаа дуулгасан юм. Тэрээр “Уг асуудлыг шалгах явцад би хяналт тавина, шаардана.

Хэрэв шалгахгүй, хааж, хаацайлах юм бол хүрэх газар хаа байна, тэр хүртэл тэмцэнэ гэж бодож байна. Тун тодорхой асуудал учраас үүнийг хуулийн байгууллагаас шударгаар шалгах нь зүйтэй” хэмээн хэлэв.

Мөн Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгэмлэгийн цахим хуудаст байршуулан, олон нийтэд дэлгээд буй Панамын баримт бичиг хэмээх мэдээлэлтэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Хэвлэлийн хурлын төгсгөлд тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгөв.

Хуваалцах