Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

С.Чулуунбаярт нэг жилийн хорих ял оноов

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Чулуунбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202002520401 дугаартай хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан ша

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Чулуунбаярт нэг жилийн хорих ял оноов
С.Чулуунбаярт нэг жилийн хорих ял оноов. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Чулуунбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202002520401 дугаартай хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.

Шүүхээс шүүгдэгч С.Чулуунбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнийг нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Хуваалцах