Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

С.Энхтүвшин: Улаанбаатар хотын агаарын бохирдлын 50 хувь нь байгаль, цаг уурын нөлөөгөөс болж үүсэж байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 50 хувь нь байгаль, цаг уурын нөлөөгөөс болж үүсэж байна гэж цаг уурын байгууллагаас мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Энхтүвшин: Улаанбаатар хотын агаарын бохирдлын 50 хувь нь байгаль, цаг уурын нөлөөгөөс болж үүсэж байна
С.Энхтүвшин: Улаанбаатар хотын агаарын бохирдлын 50 хувь нь байгаль, цаг уурын нөлөөгөөс болж үүсэж байна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 50 хувь нь байгаль, цаг уурын нөлөөгөөс болж үүсэж байна гэж цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Учир нь газар зүйн байрлалаасаа гадна цас их орсноос салхи үүсэхгүй байгаа нь агаарын бохирдол туугдахгүй утаан хөшиг үүсэхэд хүргэж байна. Энэ жилийн хувьд Монгол орны 70 хувьд нь цасан бүрхүүлтэй байгаа учир салхи багатай жил болж байна.

Үүнээс гадна цахилгаан станцуудаас гарч байгаа их хэмжээний уур агаарт манан үүсгэж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин хэллээ.

Mongolian National Radio · Улаанбаатар хотын агаарын бохирдлын 50 хувь нь байгаль, цаг уурын нөлөөгөөс болж үүсэж байна

Улаанбаатарт өглөөний цагт агаарын бохирдол хамгийн их байна. Энэ 7 хоногийн сүүлээр цаг агаар эрс дулаарна.

Нийслэлд -5 хэмд хүрэх бол говийн аймгуудад нэмэх градус болж дулаарах төлөвтэй байна. Энэ үеэр агаарын бохирдол буурна. Харин нэгдүгээр сарын хоёр дахь 10 хоногоос эргээд хүйтэрч эхлэх юм байна.

Цаг уурын байгууллагаас өгч байгаа мэдээллээр Улаанбаатар хотын байгалийн тогтоц нь хонхор газар учраас салхи багатайгаас утаа униар туугдаж гарахгүй байна гэлээ.

Хуваалцах